Танилцуулга

 11 Эрхэм Зорилго: Архангай аймгийн Байгаль орчны газар нь нутаг дэвсгэртээ иргэдийн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, байгаль орчин, ногоон хөгжлийн суурь үзэл санааг хэрэгжүүлэн байгалийн нөөц баялгийг тогтвортой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэхэд оршино.

Зорилгод хүрэх үйл ажиллагааны Зорилтууд:

Зорилт 1. Байгаль орчны удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, бодлогийн хэрэгжилтийг ханган ажиллах

     Зорилт 1.1.Аймгийн хэмжээнд байгаль орчны бодлогыг мэргэжлийн чиг үүргийн хэмжээнд тодорхойлж, нөөц баялгын ашиглалт, нөхөн сэргээлт, экологийн тэнцвэрийг хадгалахад санал дүгнэлт, зохих шийдвэр, зөвлөлгөөг өгч ажиллана.

     Зорилт 1.2. Сум болон нутгийн өөрөө удирдах байгууллагтай хамтран ажиллаж, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгах алагч, нөхөрлөлийн гишүүд, байгаль орчны мэргэжилтэн нарыг мэргэжил арга зүй, зохион байгуулалтын байнгын удирдлагаар хангана.

     Зорилт 1.3. Нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, ТББ, иргэдийн байгаль хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэн удирдлага, арга зүйгээр хангана.

     Зорилт 1.4.Байгаль хамгаалах арга ажиллагаанд иргэд, хувийн хэвшил, төсвийн байгууллагуудыг оролцуулах, идэвхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

Зорилт 2. Байгаль орчны менежмент, иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх

     Зорилт 2.1. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийн нөхөрлөлүүдийг бий болгож тэдгээрийн үйл ажилгааг нягт уялдуулах замаар байгалийн нөөцийн менежментийг зохион байгуулна.

     Зорилт 2.2. Хаягдалгүй цэвэр технолигийг нэвтрүүлэхэд ААН, байгууллагуудыг дэмжин ажиллана

     Зорилт 2.3. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

     Зорилт 2.4. Сумын өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, түүнчлэн аж ахуйн нэгж, ард иргэдийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд татан оролцуулж, тэдэнтэй хамтран ажиллана.

Зорилт 3. Байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийн ашиглалт ба нөхөн сэргээлтийн ажлыг стандартын түвшинд хүргэх

     Зорилт 3.1. Ойжуулалт, ойн арга хэмжээг зохион байгуулах буюу улсын захиалга, даалгаврын ажлын хэрэгжилтийг орон нутагт ханган, хэрэглээний болон галын түлээ модны хэмжээг тогтоон, тусгаарлалт хийн хяналт тавих

     Зорилт 3.2. Гадаргын болон гүний усны нөөцийн нэгдсэн менежментийг зохион байгуулан зүй зохистой ашиглах нөхөн сэргээхэд анхаар ажиллана.

     Зорилт 3.3. Ан, агнуур зохион байгуулалт, ургамлын тооллогын материалд үндэслэн тухайн жилд агнах ан амьтан, ашиглах ургамал, ойн дагалт баялагыг аймгийн ИТХ-д өргөн барин батлуулж, хэрэгжилтэнд хяналт тавин холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

     Зорилт 3.4. Ховор болон ховордсон ургамал ан амьтаныг өсгөн үржүүлэх, шилжүүлэн суурьшуулах, био технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

     Зорилт 3.5. Газрын хэвлийн ашигт малтмал олборлолтын үйл явцад хяналт тавьж, уул уурхайн бохирдлыг хянах хяналт шинжилгээний гэрээтэй ажиллаж, нөхөн сэргээлтийг стандартын түвштнд хийж гүйцэтгүүлнэ.

Зорилт 4. Байгаль орчны доройтол, орчны бохирдолттой тэмцэх

     Зорилт 4.1. Хуулиар олгодсон эрх үүргийнхээ хүрээнд нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Байгаль орчны үнэлгээг хийж, “Байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд сум орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллана.

     Зорилт 4.2. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дарж булшлах арга ажиллагаанд шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлнэ.

     Зорилт 4.3. Хавар намрын байгаль хамгаалах сарын өдрүүдийг зохион байгуулж, хүн ам төвлөрөн суурьшсан төв суурингийн ойролцоох хог хаягдлыг цэвэрлэх, нийтээр мод тарих өдрийг зохион байгуулна.

Зорилт 5. Байгаль орчны багц хуулийн хэрэгжилт хяналт, шалгалтыг зохион байгуулах

     Зорилт 5.1. Нутагдэвсгэртээ байгаль орчныг хамгаалах багц хуулиуд, түүнд нийцүүлэн гаргасан тогтоол, журам, заавар, стандартуудыг хэрэгжүүлэнэ.

     Зорилт 5.2. Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

     Зорилт 5.3. Байгаль орчин, аялал жуулчлалын хяналт-шинжилгээний сүлжээг нутаг дэвсгэртээ зохион байгуулан орчны бохирдлыг тодорхойлон, илэрсэн зөрчлийг арилгах мэргэжлийн чиг үүргийг гүйцэтгэн хэрэгжүүлнэ.

Зорилт 6. Байгаль орчны судалгаа, шинжилгээ, мэдээллийн санг бүрдүүлэх

     Зорилт 6.1. Аймгийн хэмжээний байгаль орчны мэдээлэлийн нэгдсэн санг төрөлжүүлэн үүсгэж иргэд, ААН, байгууллагыг мэдээллээр хангана.

     Зорилт 6.2. Энэ зорилтын хүрээнд мэдээллийн сангийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад орчин үеийн мэдээллийн систем, техник хэрэгслийг ашиглан байгалийн нөөцийн геомэдээллийг боловсруулна.

Зорилт 7. Байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулах

     Зорилт 7.1. Байгаль орчин, сурталчилгааг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байлгахад анхааран ажиллана.

     Зорилт 7.2. Байгаль орчны тухай хууль тогтоомжийг сурталчилах, ардын уламжлал зан үйлийг хөхүүлэн дэмжих, иргэдэд экологийн боловсрол олгох ажлыг зохион байгуулна.

     Зорилт 7.3. Аймаг сумын хэмжээнд байгаль орчныг хамгаалах асуудлаар зөвлөлгөөн, сургалт семинар, сурталчилгаа зохион байгуулж иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ авна.

Зорилт 8. Байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн дотоод ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх

     Зорилт 8.1. Сумдыг бүхий л төрлийн үнэт цаасаар хүртээмтэй ханган санхүүгийн ямар нэгэн өр, төлбөргүйгээр ажиллана.

     Зорилт 8.2. Үнэт цаасыг хадгалах, хамгаалах стандартад нийцсэн нөхцлийг бүрдүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх


× 5 = 45