БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЭРДЭНЭМАНДАЛ СУМАНД ХИЙЛЭЭ.

DSCF5811 Байгаль орчны газар нээлттэй хаалганы өдөр, бүх нийтээр мод тарих өдрийг 2014 оны 10 дугаар     сарын 11 -ны бямба гаригт Эрдэнэмандал сумын ЗДТГ, СДОА-тай хамтран тус суманд НОГООН ИРЭЭДҮЙ-НОГООН ХӨГЖИЛ өдөрлөг зохион байгууллаа. Байгаль орчны багц хуулиар 11 төрлийн 100 гаруй гарын авлага, байгаль орчны холбогдолтой 200 гаруй ном сэтгүүлийг иргэдэд тараалаа. Тус өдрөөр Эрдэнэмандал суманд ажиллаж амьдарч буй иргэд, үйл ажиллагаагаа явуулж буй нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж ойр орчныхоо хог хаягдлыг цэвэрлэлээ.

Өдөрлөгөөр иргэдийн дунд байгаль орчны танин мэдэхүйн АХА тэмцээн, төрийн байгууллага, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагуудын дунд АСТ тэмцээн зохион байгуулж нийт 6 баг оролцсоноос Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургууль-1 дүгээр байр, ЗДТГ-2 дугаар байр, Цэцэрлэг-3 дугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж идэвхи санаачлагатай оролцсон Монгол төрх, Шим хараат нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор тус тус 250000 мянган төгрөг, Эрдэнэмандал сумын хүн эмнэлгийн хамт олонд хүрээлэн буй орчноо тохижуулахад нь хувь нэмэр болгож 50 ширхэг модны тарьц суулгац өгөхөөр шийдвэрлэлээ. Бидэнтэй хамтран ажилласан Эрдэнэмандал сумын ЗДТГ, СДОА -ийн хамт олон болон идэвхи санаачлагатай оролцсон иргэд нөхөрлөл, төрийн болон төрийн бус байгууллагууддаа ажлын амжилт хүсье.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ