АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР 2015 ОНЫ АНХНЫ СУРГАЛТАА ХИЙЛЭЭ.

DSCF5529Архангай аймгийн Байгаль орчны газар Сум дундын ойн ангийн ажилтнуудыг    чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа. Архангай аймгийн ой бүхий 16 сумыг хариуцсан 3 ойн ангийн дарга, мэргэжилтэн, инженер, ойжуулагч нар хамрагдлаа. Сургалтаар Ой цэвэрлэгээ үндэсний хөтөлбөр, ойн хортон шавж, ой хээрийн түймэр урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, хууль бус мод бэлтгэл зэрэг сэдвээр сургалтыг хийж Ойн ангийн үйл ажиллагааны хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж 2014 онд хийсэн ажлаа дүгнэж 2015 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган үр дүнгийн гэрээгээ байгууллаа.