ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СУРГАЛТ БОЛЛОО.

DSCF5537  2015 оны 1 дүгээр сарын 16-ний өдөр ойн мэргэжлийн байгууллага, сумдын мод модон материалын төрөлжсөн захын захирал, хяналтын ажилтан, мод боловсруулах зүсвэрийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль тэдгээртэй нийцүүлж гаргасан дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сургалтыг зохион байгууллаа. сургалтанд хамрагдсан хяналттай зах болон ойн мэргэжлийн байгууллагын захирал нартай экологийн хариуцлагын гэрээ байгууллаа. Мөн Цэнхэр сумын Бүрдэнд шинээр байгуулагдсан мод модон материалын хяналттай захын үйл ажиллагаатай танилцаж үзүүлэх сургалт хийлээ.