Байгаль хамгаалагчдын нэгдсэн сургалт

11Архангай аймгийн Байгаль орчны газар жил бүр уламжлал болгон хийдэг Байгаль   хамгаалагчдын нэгдсэн сургалтаа зохион байгууллаа. Сургалтанд 19 сумын 34 байгаль хамгаалагч хамрагдаж 2014 онд хийсэн ажлаа тайлагнаж алдаа оноогоо дүгнэн 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулан үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг батлууллаа. Мөн хамтрагч байгууллагууд болох Цагдаа, Мэргэжлийн хяналт, Прокурорын газрууд, Онцгой байдлын хэлтэс, Аймгийн засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс зэрэг газруудаас холбогдох албан тушаалтнууд шинээр гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтран ажиллаж хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар саналаа бодлоо солилцлоо. Жил болгон уламжлал болсон сургалт семинарын дараа байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж аваргаа шалгарууллаа.