ЭРДЭНЭМАНДАЛ, ӨГИЙНУУР СУМДАД ҮЛИЙ УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Untitled-1Бэлчээрийг менежментийг сайжруулах, зүй зохистой ашиглах талаар УИХ-ын гишүүн Ганбаатар аймгийн Ихтамир, Өндөр-Улаан, Өгийнуур, Эрдэнэмандал сумдад ажиллалаа. Улсын Их Хурлын өргөдөл гомдлын байнгын хороонд иргэдээс ирсэн өргөдлийн дагуу Шейвцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт төсөл, БОАЖГ, ГХБХБГ, Хөдөө аж ахуйн газартай хамтран Өгийнуур, Эрдэнэмандал сумдад бэлчээрийн менежментийг сайжруулах, үлийг хэрхэн устгах талаар үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд сумдын багийн дарга, хэсгийн ахлагч, малчин иргэд хамрагдаж, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээр зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөний дагуу хулгана устгалын ажлыг эхлүүлээд байна. Өгийнуур сумын хувьд нийт газар нутгийн 90 гаруй хувь нь үлийд идэгдсэн бөгөөд нутгийн иргэдийн оролцоотойгоор хулгана устгалын ажлыг 2015.03.22-ны өдрөөс эхлэн явагдаж байна. Өгийнуур сум нь нийт 4 багтай нэг суманд 5 өдөр ажиллах бөгөөд 2015.03.28 –аас Эрдэнэмандал суманд хулгана устгалын ажлыг эхлүүлээд байна.