АРХАНГАЙ АЙМАГ MONGOLIA ITM-2015 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ТҮНШ АЙМГААР ОРОЛЦЛОО

11066704_418527694988841_5352823038529434691_nМонголын Аялал Жуулчлалын Холбоо 2015 оны 3 сарын 21, 22-ны өдрүүдэд “International Travel Mart – 2015” аялал жуулчлалын үзэсгэлэнг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Архангай аймаг нь түншээр оролцож Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. MONGOLIA ITM-2015 Үзэсгэлэнгийн Нээлтийн Ёслолын үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, БОНХАЖЯамны сайд  хатагтай Д.Оюунхорол, МАЖХолбооны Ерөнхийлөгч Д. Гантөмөр, үзэсгэлэнгийн түнш Архангай аймгийн ИТХ – ын дарга Ч.Мөнхбат, Засаг Дарга Д.Бат-Эрдэнэ, Тамгын газрын дарга Б.Лхавгасүрэн нар  хүрэлцэн ирж үг хэлж тууз хайчилснаар үзэсгэлэнгийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм. Нээлтэнд зориулсан урлагийн тоглолтууд, бусад бүх арга хэмжээ тусгай хөтөлбөрийн дагуу явагдсан бөгөөд  ITM-2015 үзэсгэлэнд түнш аймгийн хувьд Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт Драмын театрын урлагийн тоглолтыг түлхүү оруулж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд танилцуулах бодлогыг баримталлаа. Архангай аймгийн “Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбооны 14 аж ахуйн нэгжийг энэхүү үзэсгэлэнд хамруулсан ба Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Шанаган хуурыг брэнд ажлыг эхлүүлж, Угсаатны зүйн музейд хадгалагдаж байсан 17 дугаар зууны үеийн дурсгалыг олон нийтэд сурталчилж, 2 өдрийн туршид Архангай аймгийн талбайгаар 3400 орчим хүн зочилж, аж ахуйн нэгжүүд 400 гаруй гэрээ хэлцэл байгуулж, нийт 57000 орчим гарын авлага материал тараасан дүн мэдээтэй байна.