Ус ба тогтвортой хөгжил

11Хүн төрөлхтөн жил бүрийн 03 дугаар сарын 22-ыг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон түүхтэй билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын газар дэлхийн усны өдрийг угтаж ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Дусал усны үнэ цэнэ” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зарлаж, 1-5 дугаар ангийн сурагчдад “Ус чандмана эрдэнэ”, “Ус та бидний амьдралд”, “Хоггүй хот” зэрэг сэдвээр сургалтыг хийлээ. Сургалтаар хүүхдүүдийг бага наснаас нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, байгальтай зүй зохистой харьцах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицож амьдрах ухамсрыг төлөвшүүлэх мэдлэг өгөх зорилгоор сургалтыг зохион байгууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолбор 1 дүгээр сургуулын 11 дүгээр ангийн сурагч Э.Аминаа 1-р байрт, 10 дугаар ангийн сурагч Э.Бат-Оргил 2-р байрт, 11 дүгээр ангийн сурагч Ө.Авирмэд 3-р байрыг тус тус эзэллээ. Мөн усны өдрийг тохиолдуулан Орхон – Чулуут голын сав газрын захиргаатай хамртан гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж Байгаль орчны системийн 6 байгууллагын 7 баг оролцож БОАЖГазар 1 дүгээр байр, Орхон – Чулуутын сав газрын захиргаа 2 дугаар байр, Ус суваг ашиглалтын “ Ундрага “ компанийн 2-р баг 3 дугаар байр тус тус эзэллээ.