Эрдэнэбулган сум хогноосоо саллаа

11164814_822350861178774_9017722972197244683_n Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  Хот тохижилт үйлчилгээний газар, Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газартай хамтран Бүх нийтийн хог цэвэрлэгээг 2015 оны 04 сарын  25, 26 ний өдөр зохион байгуулахаар а-45 тоот захирамж гарган Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй 205 аж ахуй нэгж, албан газруудад хүргүүлснээс 180 гаруй аж ахуйн нэгж албан байгууллагын 2700 ажилтан  албан хаагч нар хамрагдаж нийтийн эзэмшлийн гудамж тайлбай, голын голдирол, мөн ажиллаж амьдарч буй орчин тойрныхоо ил задгай хаясан хур хог хаягдлаа цэвэрлэлээ. Бүх нийтийн хог цэвэрлэгээгээр Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь хуваарьт газар болох Бөхбилэгтийн цэцэрлэгт хүрээлэнгийн доод гүүрнээс доош  горхины дагуух хуримтлагдсан хур хог хаягдлыг цэвэрлэлээ.