АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БААЗУУДАД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ.

 

11164814_822350861178774_9017722972197244683_n

Дулааны улиралд эхэлж байгаатай холбогдуулан Архангай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын    чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөмж хүргүүллээ. Үүнд:

1.       Монгол Улсын “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн 10 дугаар зүйл, “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль”-ийн 16.1 дүгээр зүйл, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 16.2.5, “Хог хаягдлын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйл, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн 7 дугаар зүйл, Татварын тухай хуулиуд, Аялал жуулчлалын байр сууцны төрөл үндсэн шаардлага MNS 5824:2007, Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6043:2009, Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 5738:2007 стандартууд, бусад холбогдох журмыг баримталж ажиллах.

   2. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хяналт-шинжилгээний хөтөлбөрийг батлуулах

   3. Ус ашиглах дүгнэлт гаргуулах, ус ашиглах гэрээ байгуулах.

   4. Улаанбаатар хот болон бусад аймаг хотуудад толгой компани нь байдаг жуулчны баазууд холбогдох шаардлагатай баримт бичгийн хувийг үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа бааз дээрээ байрлуулж хэвших.

   5. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох

   6. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран ажиллах чиглэлээ тогтоон гэрээ байгуулан, хэрэгжилтийг ханган ажиллахыг зөвлөж байна.