Архангай аймаг 1.000.000 мод ургуулах хөдөлгөөнд нэгдлээ.

11164814_822350861178774_9017722972197244683_nМонгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Энэ жилийн арга хэмжээг олон нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлж, тарьсан модоо ургуулах, амьдрах хувийг нь нэмэгдүүлэх, арчлан хамгаалах, мэдлэг чадварыг түгээх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”аяныг улс даяар өрнүүлж байгаа билээ. Архангай аймаг нь аяны хүрээнд 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсантай холбогдуулан Архангай аймгийн хэмжээнд мод тарих ажлыг зохион байгууллаа. “Мод тарих” хөдөлгөөнд ажилд төрийн болон төрийн бус нийтдээ 185 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан алба хаагчид 15000 гаруй бургас, улиас, шар хуайс, голт бор, мөнгөлөг жигд, гүйлс бүйлс зэрэг модыг тарьж суулгалаа. Мод тарих нь уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцлийг хангахад дэм үзүүлэх, гудамж талбайг цэцэрлэгжүүлэх, эрүүл цэвэр орчинг бүрдүүлэх учир иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хамт олон өргөнөөр оролцож иргэн хүнийхээ үүргийг биелүүллээ.