“АРХАНГАЙ – IT 2015” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

DSCF6175Аялал жуулчлалын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид тогтвортой, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчин хүлээн авах хүчин чадал, чадвартай боловсон хүчний нөөц, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрх зүй, маркетингийн бодлогын зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг харгалзан үзэж, Хөгжлийн бодлогод эдийн засаг, нийгэм, байгаль орчин, аялал жуулчлалын хөгжлийн бодлогыг эн тэнцүү авч үзэх зарчмыг  баримтлан, Хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгэмд хариуцлагатай аялал жуулчлалын хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь аялал жуулчлалын цаашдын тогтвортой хөгжлийн гарц болохыг хүлээн зөвшөөрч, Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг хөгжүүлж, дотоод гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг идэвхижүүлэн, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага зэргийг авч үзэж дараах “Архангай – IT 2015” аялал жуулчлалын анхдугаар зөвлөгөөнийг Архангай аймгийн Цэцэрлэг хотноо аймгийн Засаг даргын Тамгын газар, Эртний нүүдэлчдийн өлгий аялал жуулчлалын холбоотой хамтран энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд аймгийн төр, хувийн хэвшил, иргэд, Төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 143 хүн оролцож, Аймгийн Засаг дарга Д.Бат – Эрдэнэ, НҮБ – ын Хөгжлийн хөтөлбөрийн Үндэсний зөвлөх Г.Ганзориг, Гараг продакшны захирал, аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу, ШУА – ын Инкубатор төвийн захирал н.Батсүх, БОНХАЖЯамны Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Н.Молор, Монголын Зочид буудлын холбооны олон нийттэй харилцах албаны менежер Б.Мөнхцэцэг, “Рояал” олон улсын дээд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Энхболд, Цайдам жуулчны баазын захирал Б.Цэрэннадмид, Аймгийн аялал жуулчлалын Эртний нүүдэлчдийн өлгий аялал жуулчлалын холбооны ТУЗ – ийн гишүүн Э.Хишигбаяр, Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Ч.Пүрэвдорж, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баттөгс, Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч С.Баттөмөр, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч А.Баярмаа, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Д.Болдбаатар, ГХБХБГазрын дарга Ч.Отгонжаргал нар илтгэл тавьсан ба аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн эцсийн байдлаар хэлэлцлээ.