ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ТАЙВАН ЖАГСААЛ БОЛЛОО

DSCF6003Аймгийн ИТХ, ЗДТГазар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран ЕБС сурагчдийн дунд Орон нутгийнхаа хөгжлийн төлөө-хамтдаа тайван жагсаалыг зохион байгууллаа. Энэхүү жагсаалын гол зорилго нь орон нутгийнхаа бүтээн байгуулалтыг дэмжин хөгжүүлэх, байгаль орчин, ногоон дэлхийгээ хайрлан хамгаалах, цэвэр ариун байлгахад иргэн бүрийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд нөлөөлөх, уриалан дуудахад хүүхдүүд хувь нэмэрээ оруулах боломжийг бүрдүүлэхэд оршино. Уг үйл ажиллагаанд Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулиуд болох Хүмүүн 1,2,3,4 Ирээдүй цогцолбор, Ирвэс лицей, Билгүүн, Гурвантамир, МСҮТ зэрэг сургууль, МУЗХ-ний идэвхитэн хүүхдүүд, ДЗМОУБайгууллагийн ХӨУБ – ийн гишүүд зэрэг 1000 гаруй хүүхэд, багачууд жагслаа.

DSCF6083Сургууль бүр уриатай байсан ба Хүмүүн 1-р сургууль “Орон нутгийнхаа хөгжилд Иргэн бүрийн оролцоог бий болгоё”, Хүмүүн 2 –р  сургууль “Хоггүй цэвэр Архангайн төлөө”, Хүмүүн 3-р  сургууль “Байгаль орчноо хайрлан хамгаалж Ногоон байгууламжийг нэмэгдүүлье”, 4-р сургууль “Хорт зуршлийн эсрэг хамтдаа”, Ирээдүй цогцолбор сургууль “Эрүүл мэнд Цэвэр орчны төлөө”, МУЗХ-ний идэвхитэн хүүхдүүд “Хүмүүнлэгийн төлөө хамтдаа”, ДЗМОУБайгууллагийн ХӨУБ – ийн хүүхдүүд “Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө”, Ирвэс лицей “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг 0 болгое”, Билгүүн сургууль “Хүүхдийн оролцоог дэмжин хөгжүүлье”, Гурвантамир “Аз жаргалтай Гэр бүлийн төлөө” зэрэг уриатайгаар оролцлоо. Арга хэмжээний хүрээнд 5 – 9 – р ангийн 500 хүүхдийн тайван жагсаал аймгийн төвийг тойрсон бол 10 – 12 р ангийн 500 сурагч аймгийн төвийн хог хаягдлыг цэвэрлэн хүрээлэн буй орчныхоо ногоон хөгжил, байгаль хамгаалах, цэвэр аюулгүй орчинд амьдрах, эрүүл цэвэр байх нөхцөлд хувь нэмрээ орууллаа. БОАЖГазар нь хог хийх 600 гаруй уутаар хангасан ба ХТҮГазар сурагчдын түүсэн нэг уут хогийг 500 төгрөгөөр үнэлэн худалдан авч  хогын цэгт төвлөрүүллээ.