АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМАНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 11164814_822350861178774_9017722972197244683_nБайгаль орчин, аялал жуулчлалын газар нээлттэй хаалганы өдрийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ,  хамтран “НОГООН ХӨГЖИЛ-ИРГЭН ТАНААС” өдөрлөг зохион байгууллаа. Байгаль орчны багц хуулиар 9 төрлийн  100 гаруй гарын авлага, байгаль орчны холбогдолтой 200 гаруй ном сэтгүүлийг иргэдэд тараалаа. Өдөрлөгөөр  иргэдийн дунд байгаль орчны танин мэдэхүйн АХА тэмцээн, төрийн байгууллага, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн  байгууллага, иргэдийн дунд АСТ тэмцээн зохион байгуулж нийт 6 баг оролцсоноос Цэцэрлэг сумын хүүхдийн  Цэцэрлэгийн Эко-Life баг 1 дүгээр байр, Ажрага хайрхан ойн мэргэжлийн байгууллагын ШИНЭС 2-р байр, Чулуут  багийн иргэд ЦЭВЭР АГААР ЦЭНГЭГ УС баг 3 дугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж  урамшууллаа. Бидэнтэй хамтран ажилласан Цэцэрлэг сумын ЗДТГазрын хамт олон болон идэвхи санаачлагатай оролцсон иргэд нөхөрлөл, ААН, төрийн болон төрийн бус байгууллагууддаа ажлын амжилт хүсье.