Цэцэрлэг хот орчимд ажиллаж буй жуулчны бааз, гэр буудлуудад хяналт үнэлгээ хийлээ

11164814_822350861178774_9017722972197244683_n  Монгол Улсын “Аялал жуулчлалын тухай хууль” – ийн 10 дугаар зүйл, “Стандартчилал тохирлын     үнэлгээний тухай хууль” – ийн 16.1 дүгээр зүйл, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” – ийн 16.2.5, “Хог хаягдлын тухай хууль” – ийн 9 дүгээр зүйл, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль” – ийн 7 дугаар зүйл, Татварын тухай хуулиуд, Аялал жуулчлалын байр сууцны төрөл, үндсэн шаардлага MNS 5824: 2007, Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6043:2009, Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 5738:2007 стандартууд, бусад холбогдох журмыг баримталж Цэцэрлэг хот орчмын жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаанд Стандарт хэмжил зүйн хэлтэс, Цэцэрлэг хотын захирагчийн албатай хамтран хяналт үнэлгээний ажлыг гүйцэтгэлээ. Хяналт үнэлгээнд нийт 7 жуулчны бааз, гэр буудал хэмээн нэрлэгдсэн газрууд хамрагдахаас Хүслийн боргио, Гурван Оюу гэр буудлуудын үйл ажиллагаа огт эхлээгүй, Баянбулаг амралтын газар засвартай, ажиллаж эхлээгүй байна. Майдар сан, Чингисийн хүрээ, Хавтгай мод, Гурван булган жуулчны баазуудын үйл ажиллагаа эхэлсэн боловч дараах нийтлэг дутагдлууд илэрлээ. Үүнд: - Майдар сан жуулчны баазаас бусад нь баазын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон баримт бичгүүдийн хуулбарыг бааз дээрээ байршуулаагүй. - Бүгд тохирлын гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулж байсан ба Тусгай зөвшөөрөл авалгүйгээр архи согтууруулах ундааг худалдан борлуулахаар ил байрлуулсан - Усны дүгнэлт гаргуулж, ус ашиглах гэрээ байгуулаагүй, байгаль хамгаалах төлөвлөгөө, хяналт шинжилгээний хөтөлбөргүй - Гүний худаг гаргуулсан ч худгийн баримт бичиг, гэрчилгээ байхгүй, бохирын цооногийг хүлээн авсан талаарх далд ажлын акт зэрэг ямар нэгэн баримт бичиг байхгүй - Хоол үйлдвэрлэлтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн авсан талаарх баримт, шинжилгээний бичиггүйгээр хоол үйлдвэрлэлийг эрхэлж байна. Цаашид жуулчны баазуудыг тохирлын гэрчилгээтэй ажиллуулах, тохирлын гэрчилгээг олгогдсоны дараагаар тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг аймгийн ЗДТГ – т тавьж шийдвэрлүүлэх, сумын ЗДТГ –аас хүнсний аюулгүй байдлын талаар олон нийтийн телевиз радиогоор мэдээлэл цацах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.