БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НАМРЫН САРЫН АЯН

11164814_822350861178774_9017722972197244683_n  БОНХАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг 09 сарын 28-наас 10  сарын 28-ныг хүртэл хугацаанд “Байгаль хамгаалал–Орон нутагт” сэдвээр зохион байгуулаж байна. Аяны хүрээнд БОНХАЖ-ын яамнаас баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлан таниулах, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаа уялдааг сайжруулах, байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлого, шинээр гарсан дүрэм журмын талаар заавар, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилготой юм. Уг аянд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй БОАЖГ, Ус, цагуур, орчны шинжилгээний газар, Тусгай хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ойн анги болон төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хамрагдана.