БҮХ НИЙТЭЭР МОДОО ТАРИЛАА.

  11164814_822350861178774_9017722972197244683_nМонгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10 сард бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулдаг ба энэ сарын 10,11-ны өдрүүдэд Цэцэрлэг хотод мод тарих, өмнөх тарьсан мод, бутаа арчлан тордох, услах, нөхөн тарилт хийх зэрэг ажлууд хийдлээ. Мод тарих ажилд нийт 103 ААН, байгууллага, 1720 хүн оролцож 1336 ш мод бут таригдаж усалгаа хийлээ. ЭБ сумын 2,3,4-р сургууль, гурван тамир, багшийн сургууль, 2, 4 ,6,9,11,12,13-р цэцэрлэг , эрүүл мэндийн газар, прокурорын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Түшиг, Солонго дэлгүүр, ХААН банк, ХАА-н газар зэрэг байгууллагууд идэвх санаачлагатай оролцлоо. Аймгийн хэмжээнд 10183 мод, 9327 бут сөөг  нийт 19510 мод бут, сөөгийн тарьсан байна. Мод тарих үйл ажиллагаа Булган уулын  цэцэрлэгт хүрээлэндболж аймгийн Засаг даргын орлогоч М.Батжаргал мод тарьж бүх нийтийг мод тарих хөдөлгөөнд нэгдэж цэвэр агаар бэлэглэгч модоо тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүлэхийг уриаллаа.