БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУЛЧЛАЛЫН ГАЗАР ХУВААРЬТ ГАЗРАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

11164814_822350861178774_9017722972197244683_nАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16- ны өдрийн а/129 тоот захирамжийн дагуу 2015 оны 10 дугаар сар 22 –ны өдөр Эрдэнэбулган сумын хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээний өдөр болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь хуваарьт газар болох Жамганы булгаас доош уруудан 4 дүгээр сургуулийн арын гүүр хүртэлх голын голдирол болон ойр орчмын 200м газар, Мөн байгууллагын ойр орчмын 50м газрын  хог хаягдлыг цэвэрлэн Хот тохижилт үйлчилгээний газарт мэдэгдэн цэвэрлэсэн хог хаягдлаа ачууллаа. Эрдэнэбулган сумын хэмжээнд 394 ААН, байгууллагын 1200 гаруй ажилтан албан хаагч 18 машин буюу 126 м/куб хог хаягдлыг цэвэрлэсэн дүн мэдээтэй байна.