Ногоон хөгжил өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйд

DSCF5579  Цэнхэр, Булган сумдад Ногоон хөгжил өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй сургалт, хэлэлцүүлгийг ойн нөхөрлөл, мэргэжлийн байгууллага, иргэдийн дунд 2016.01.15, 18 -ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлгийг ойн талаар төрөөс баримталж байгаа бодлого төлөвлөлт, ойг нөхөн сэргээх, хамгаалах, зөв зохистой ашиглах, талаар авах арга хэмжээ, төсөв хөрөнгө, Ойн нөхөрлөлийн үйл ажиллагаа, Ойн дагалт баялгийг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, Ойн нөхөрлөл байгуулах, Ойн цэвэрлэгээ, аймгийн Ногоон хөгжлийн өнөөгийн байдал зэрэг сэдвүүдээр сургалтыг явууллаа. Сургалтанд 2 сумын 150 гаруй иргэд хамрагдлаа.