Сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

12592691_955798724500653_2624901519002828486_n  “Сумдын  Байгаль орчны хяналтын улсын байцаагч,байгаль хамгаалагч нарын нэгдсэн сургалт” – ыг зохион байгууллаа. Сургалтанд 19 сумын Улсын байцаагч, байгаль хамгаалагч хамрагдсан бөгөөд тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор тус газрын мэргэжилтэн нар Ус, Ой, Хүрээлэн буй орчин, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Аялал жуулчлал, Архив бичиг хэрэг, Амьтан, Ургамал, Байгаль орчны салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журам, Үндэсний болон дэд хөтөлбөр зэрэг сэдвүүдээр хичээл зааж гарын авлага тараах материалаар хангалаа. Сургалтын хамрах хүрээг нэмэгдүүлэх, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдын мэдлэгийг тэлэх зорилгоор хамтран ажилладаг Прокурор, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, УЦУОША, ОЧГСГазар, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс зэрэг байгууллагуудын дарга, мэргэжилтэн нар өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд мэдээллийг хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж санал бодлоо солилцлоо. Сургалт 3 өдөр үргэжилсэн бөгөөд тус газраас томилогдон ажилладаг байгаль хамгаалагч нартай 2016 оны үр дүнгийн гэрээ болон газрын дарга, сумдын Засаг дарга, байгаль хамгаалагчдын гурвалсан гэрээг байгууллаа. Мөн нийгмийн эрүүл мэндийг дэмжих нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлын хүрээнд сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын дунд гар бөмбөгийн тэмцээнийг бүсчилсэн байдлаар зохиож бүсийн аваргаа тодорууллаа.