2016 онд Дэлхийн усны өдрийг Ус ба Ажлын байр нэртэйгээр тэмдэглэнэ

11164814_822350861178774_9017722972197244683_nДэлхийн усны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэх саналыг анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын хурлын үеэр хэлэлцэж улмаар 1993 оноос эхлэн эл өдрийг тэмдэглэх уриаг гаргажээ. Усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулахын сацуу усны үнэ цэнийг өргөн олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчилан таниулах зорилгоор тэмдэглэдэг энэ өдрийг 2016 онд Ус ба ажлын байр уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Усны өдрийг угтаж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Мод дагаж ус, Ус дагаж амьдрал, Дусалхан, Ус амин эрдэнэ сэдэвт сургалтууд явуулж, Амин-Ундрага эко жүжиг үзүүлэх, Илтгэл, Эссе бичлэг, Гар зургийн уралдааныг зохион байгуулж байна. Мөн сумдад гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, ус хуримтлуулах байгууламжийн зөвлөмж материал тараах, усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах ажлыг зохион байгуулах, усны ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, дүгнэлт гаргах, хүн амын унд ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг шинэчлэн тогтоох зэрэг арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Усны үнэ, цэнийг нэмэгдүүлэх, хэт үрэлгэн хэрэглээг хязгаарлах, нөөцийг хамгаалах, зохистой хэрэглээг бий болгох үүднээс усны нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын зориулалт, төрөл, экологийн даац, Нийгэм эдийн засгийн гол үзүүлэлтээс хамааруулан усны үнийг 3-7 дахин нэмэгдүүлсэн зэрэг эрх зүйн акт шийдвэрүүд шинэчлэгдэн гарснаар усны нөөц ашигласны төлбөрийн орлогын төвлөрүүлэлт өсөж байгаа юм.