Ногоон хөгжлийн хөгжлийн хэтийн зорилт, үйл ажиллагаа сургалт зохион байгуулагдлаа

11164814_822350861178774_9017722972197244683_n Аймгийн Ногоон хөгжлийн хэтийн зорилт, үйл ажилдлагааны төлөвлөлтийг боловсруулах, Ногоон хөгжлийн үзэл баримтлал болон Хөгжлийн бодлогын төлөвлөлтийг хийх алхамууд, үндсэн зарчмын талаар ижил ойлголттой болох, Ногоон хөгжлийн хэтийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний баримт бичгүүдийн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар одоогоор боловсруулсан байгаа Стратеги төлөвлөгөө болон дэд  хөтөлбөрийг цаашид бие даан боловсруулахуйц ойлголт, мэдлэг чадвартай болоход сургалтын зорилго оршино. Сургалт 2016 оны 03 дугаар сарын 10, 11 – ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Ногоон хөгжлийн хэтийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулахад хамтран ажилласан ажлын хэсэгт аймгийн ЗДТГ, БОАЖГ, БОНХАЖЯ, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Монголын Хотуудын Холбоо зэрэг байгууллагуудын мэдлэг туршлагатай мэргэжилтнүүд, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгуулагын зөвлөх Др У.Тунгалаг нар хамтран ажиллалаа. Ногоон хөгжлийн сургалтанд аймгийн Ногоон Хөгжлийн Хөтөлбөр боловсруулах ажлын хэсгээс гадна Өндөр – Улаан, Тариат, Цахир, Хангай, Жаргалант, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Хашаат сумдын байгаль хамгаалагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Эрдэнэбулган сумын багийн засаг дарга, багийн иргэд идэвхитэй оролцлоо.