Аймгийн хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа

11164814_822350861178774_9017722972197244683_n  Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/58 тоот захирамжийн дагуу 4 дүгээр  сарын 30, 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Хот тохижилт үйлчилгээний газартай хамтран сумын иргэд, Төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулан гол горхи, булаг шанд, нуур цөөрөм, уст цэгүүдийг хувиарлан өгч Тамирын гол, хот доторхи гурван горхины голдрилыг сэргээх, Жамганы булаг, Хоёр модны рашаан, Нарангийн булаг, Мөнгөт булгуудын ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх, Мөнгөт булгийг эхийг хамгаалах ажлыг зохион байгуулан хяналт тавьж ажиллалаа. Энэ ажилд 228 ААНБ-ын 5900 иргэн оролцож 58 машин буюу 406 м.куб хог хаягдлыг ачин хогийн цэгт хаялаа. Аймгийн хэмжээнд Ус үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган гол горхи, булаг шанд, нуур цөөрөм, уст цэгүүдийг ахуйн болон үйлдвэрийн хог хаягдалаас цэвэрлэх ажил хийгдэж нийт 966 м.куб хог хаягдал цэвэрлэн ачиж, 118 га газрын хөрсийг эрүүлжүүллээ.