Батцэнгэл, Өлзийт сумд хяналтын камертай боллоо

IMG_20160306_013813 Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах ажлын хүрээнд Батцэнгэл, Өлзийт сумдаар дайран өнгөрдөг Улсын болон орон нутгийн чанартай төв зам, гүүрэн дээр хяналтын цамхаг байгуулан камер суурилуулж холбогдох техник, тоног төхөөрөмжийн хамт ашиглалтанд оруулж сум орон нутагт хүлээлгэн өглөө. Энэхүү камер нь 360 градус эргэдэг бөгөөд 24 цагийн турш ажиллаж тог тасарсан тохиолдолд тог баригчтай тул унтрахгүйгээр ажиллах боломжтой юм.