Чулуут суманд нээлттэй хаалганы өдрөө зохион байгууллаа

 11164814_822350861178774_9017722972197244683_nБОАЖГазар нь Чулуут суманд  Ногоон хөгжил – Иргэн танаас нээлттэй хаалганы өдрөө зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрөөр Байгаль орчны багц хуулиар 9 төрлийн 100 гаруй гарын авлага, байгаль орчны холбогдолтой 200 гаруй ном сэтгүүлийг иргэдэд тараалаа. Мөн иргэдийн дунд Байгаль орчны танин мэдэхүйн АХА тэмцээн, төрийн байгууллага, Ойн нөхөрлөл, Ойн мэргэжлийн байгууллага, ТББ – ын дунд АСТ тэмцээнийг зохион байгуулж нийт 4 баг оролцсоноос Чулуут сумын Хүүхдийн цэцэрлэгийн Ногоон дэлхий баг 1 дүгээр байр, Эрүүл мэндийн төвийн Ногоон – Ирээдүй баг 2 дугаар байр, Засаг даргын тамгын газрын Чандмана баг 3 дугаар байрыг тус тус эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.