Аялал жуулчлалын мэдээллийн төв ажиллаж байна

11164814_822350861178774_9017722972197244683_n  Архангай аймгийг зорин ирэх гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэднийг дахин ирэх сэдлийг төрүүлэх, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрөөр батлагдсан маршрут, байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёлын дурсгалт газар, зочид буудал, жуулчны баазын мэдээллийг нэгтгэн нэгдсэн мэдээллээр хангах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, эвэнт арга хэмжээ, гар урлалын бүтээгдэхүүн, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах зорилгоор аялал жуулчлалын мэдээллийн төвийн ашиглалтанд оруулан ажиллаж байна.