Ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ

11164814_822350861178774_9017722972197244683_n2016 онд Архангай аймгийн ойжуулах шаардлага бүхий газар нутагт төвлөрүүлэн ойжуулах ажил улсын төсвийн хөрөнгөөр 30 га, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 50 га нийт 80 га талбайд шилмүүст модоор хийгдэхээр төлөвлөгдсөн. Ойжуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг аймгийн Худалдан авах ажиллагааны газартай хамтран зохион байгуулж улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ойжуулалтын ажилд ойг нөхөн сэргээх мод үржүүлгийн чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх бүхий Ойд хангай ХХК Батцэнгэл сум Овгор-Улаан, Хотонт сум Мод толгой гэх газарт нийт 30 га талбайд, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Олз мод ХХК Ихтамир сумын Нарийн өлөнт, Цэнхэр сумын Хэц бэлчир гэх газарт нийт 30 га, Ойд хангай ХХК Өндөр-Улаан сумын Гарчинд 20 га талбайд тус бүр шалгарч аймгийн Засаг даргын Гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжийн дагуу гэрээ байгуулж, ажлын үе шатны хуваарь, техникийн шаардлагын дагуу ойжуулалтын ажлыг 05 сарын 20-с эхлэн хийж гүйцэтгэлээ. Ойжуулалтын ажлын гүйцэтгэлд Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн нэгж, Эрдэнэмандал, Ихтамир, Цэнхэр суман дахь Сум дундын Ойн анги, сумдын БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хяналт тавин, ойжуулалт, байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг стандартын дагуу гүйцэтгүүллээ.