Түр буудаллах цэг барилаа

11164814_822350861178774_9017722972197244683_n  Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбараас эдийн засагт эзлэх байрь суурь, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл эерэгээр нэмэгдэж, зорин ирэх гадаад, дотоод жуулчдын тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Үүнийг дагаад орчны бохирдол, эрүүл ахуй, зочдын ая тухтай орчинд аялах, зөв боловсон үйлчилгээний асуудал хурцаар тавигдаж байгаатай холбогдуулан орон нутгийн төсвийн хөрөнгөөр Өндөр-Улаан суманд түр буудаллах цэгийг барилаа.