Эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээлээ

11164814_822350861178774_9017722972197244683_nЭрдэнэбулган сумын 5-р багт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын улмаас эзэнгүй орхигдсон 2,3 га талбайд ДАЗТ ХХК-тай гэрээ байгуулан техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн стандартын дагуу хийж гүйцэтгүүлэн Эрдэнэбулган суманд хүлээлгэн өглөө.  Хөрсний бохирдолыг бууруулах, ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэн дарж булшлах ажлын хүрээнд Эрдэнэбулган сумын 6-р баг хоршооллын хогийн цэгийг цэвэрлэх, дарж булшлах ажлыг аймгийн АЗЗА ТӨХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ил 250 метр куб хогийг цэвэрлэж ландфиллын аргаар дарж булшлан техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.