Ойн нөхөрлөлд сургалт хийлээ

11164814_822350861178774_9017722972197244683_n  Ойн санг гэрээгээр эзэмшсэн ойн нөхөрлөлүүдэд байгалийн дагалт баялагийг хамгаалах,  нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах чиглэлээр сургалт хийж, байгалийн дагалт баялаг, жимс жимсгэнэ, самрын гарц, боловсролтын суурин судалгаа явуулах арга зүй, нөөцийг тодорхойлох, хамгаалах, нөхөн сэргээх, ашиглахад баримтлах зэрэг сэдвүүдээр хичээл зааж, үзүүлэх сургалт зохион байгууллаа. Мөн ойн хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэл, хууль бус дагалт баялаг ашиглалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нөхөрлөлүүд гэрээгээр эзэмшсэн ойн сандаа морин эргүүл гаргаж тогтмол ажиллуулж байна.