Хяналт шалгалтын ажлаар хөдөө сумдаар ажиллалаа

11164814_822350861178774_9017722972197244683_n Аймгийн Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” А/370 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Байгалийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Сумдын ойнгиудтай хамтран 2016 оны 08 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган, Ихтамир, Жаргалант сумдад ажиллалаа.

Ажлын хэсгээс удирдамжинд заасан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 5 хоногийн хугацаанд Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган, Ихтамир, Жаргалант сумдуудад ажиллах ажлын төлөвлөгөө гарган, сумдын 2015, 2016 онд байгаль орчны чиглэлээр төсөвт төвлөрүүлсэн мөнгө, түүний зарцуулалтын тайлан, байгаль хамгаалах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ, байгаль хамгаалах сангийн зарцуулалтын тайлан, мэдээтэй танилцан, анхаарвал зохих ажлуудын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан ойд хориглох үйл ажиллагаа явуулах, ойн дагалт баялаг хуш модны самрыг бүрэн боловсорч гүйцээгүй байхад түүж бэлтгэх, тээвэрлэх зэрэг хууль бус үйл ажиллагааг зогсоох чиглэлээр шаардлагатай газруудад хяналтын пост ажиллуулах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, хууль бусаар самар бэлтгэх, ой хээрийн түймэр гарах зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг бэлтгэж тараах, сургалт, сурталчилгаа явуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Ажлын хэсгээс удирдамж, төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтын ажлыг сумдын байгаль орчны алба, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран хушин ой бүхий газруудад морин эргүүл хийх ажлыг зохион байгуулж, ойд хууль бусаар хуш модны самар бэлтгэж байгаа иргэдтэй уулзалт зохион байгуулж, байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг хангах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг тараан, хэсэгчилсэн сургалт, сурталчилгаа хийлээ.