Бүх нийтийн мод тарих үндэсний болж өндөрлөлөө

11164814_822350861178774_9017722972197244683_n Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Аймгийн засаг даргын тамгын газрын урд талбайд мод, бут сөөгний төрөлжсөн үзэсгэлэн худалдааг мод үржүүлэг ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Цэнхэр сумын Сум дундын ойн анги, Олз мод ХХК – тай хамтран гаргалаа. 2016 оны намрын мод тарилтын онцлог нь орон нутагтаа тарьж ургуулсан амьдрах чадвар сайтай, дасан зохицох чадвартай тарьц суулгацаар албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хангалаа. Аймгийн хэмжээнд намрын мод тарилтаар нийт 2000 гаруй иргэн, 100 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага хамрагдаж 1300 ширхэг навчит болон шилмүүст мод тарьсан бөгөөд өмнөх жилд тарьсан мод бутаа услах, нөхөн тарилтын ажлын давхар зохион байгууллаа.