Хяналт шалгалтын ажил болон Үлийн цагаан огтоно устгалын ажил хийгдлээ.

11164814_822350861178774_9017722972197244683_n Хүйтэн сэрүүний улирал эхлэж модны хэрэглээ ихсэж үүнийг дагаад хууль бус мод бэлтгэл хандлагатай байна. Ногоон хөгжлийн төлөө хамтдаа Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Ажлын хүрээнд аймгийн Цагаан хаалга, Сангийн толгой, Халзангийн даваа, Цагаан давааны чиглэлд ажлын хэсэг гарган хяналт шалгалтын ажлыг хийж Иргэд ойн сан бүхий газар мод бэлтгэхээс өмнө зохих зөвшөөрлийн бичиг /гоожин/ заавал авах, галын түлээний стандартыг мөрдөх, Мод модон материал, галын түлээ худалдан авч буй иргэд дагалдах эрхийн бичгийг заавал авах талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт шалгалтын үед галын түлээ бэлтгэж буй иргэд галын түлээний стандартыг мөрдөөгүй тайралт хийгээгүй ихээхэн зөрчил гарч байна. Мөн галын түлээ худалдан авч иргэд дагалдах эрхийн бичиг буюу гоожингоо заавал авч байх нь чухал юм.

Улсын төсвийн хөрөнгөөр Хангай сумын Тэрх багт 8000 га, Чандмана багт 5000 гад нийт 13000 га бэлчээрийн талбайд 18 сая төгрөгийн санхүүжилтээр үлийн цагаан огтоно устгалын ажлыг хийж гүйцэтгэлээ. Хортон устгалын ажлыг хөеө ноохой ухах, сарны суулт, шувууны үүр хийх зэрэг аргаар устгаж энэхүү ажилд 130 гаруй малчид иргэд хамрагдлаа