Олон улсын ойн өдрийн Ойн зохисгүй ашиглалтаас урьдчилан сэргийлье. уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

17426330_1321315104615678_6715687391573827819_n Олон Улсын ойн өдрийг тохиолдуулан мод бэлтгэлийн үйл ажиллагаа, мод, модон материал ашиглаж үйл ажиллагаа явуулдаг иргэдэд Ойн зохистой ашиглалт сэдэвт сургалт хэлэлцүүлгийг БОАЖГ-аас санаачлан МХГ, Сум дундын ойн ангитай хамтран зохион байгууллаа. Сургалтанд нийт 50 гаруй иргэн хамрагдаж өөрсдөд тулгарч буй асуудлуудаа ярьж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Мод, модон материалаар үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид цаашид үйл ажиллагаа явуулахад ашигладаг түүхий эд болох хушин банз, мод олддоггүй,  худалдаж авахаар өндөр үнэтэй зэрэг бэрхшээлүүд ихээр тулгарч байна гэсэн асуудлыг нэн тэргүүнд ярьж байлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тэдэнд тулгарч буй асуудлыг аймгийн орон нутгийн удирдлагуудад уламжлаж цаашид анхаар ажиллахаар боллоо.