Чулуутын хавцал шилэн гүүртэй болно

17884179_793993457421766_7873602991046963441_n  Архангай аймгийн Чулуутын хавцалд 150 метр урттай шилэн гүүр барих ажилыг эхлүүлжээ. Одоогоор гүүрний  ажил 10 орчим хувьтай үргэлжилж байгаа юм. Томоохон бүтээн байгуулалтын энэ ажлыг улсын их баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. “Хүслийн Тур” хэмээх энэхүү шилэн парк нь жуучлалын шилэн комплекс эко цогцолбор бөгөөд шилэн гүүрэн дээгүүр жуулчид хоёр цаг орчим алхахдаа хажуугийн шатаар доош бууж, байгалийн өвөрмөц тогтоц бүхий хавцалтай илүү ойроос танилцах боломжтой юм. Мөн төөрдөг толин байшингаар зочлон, агаарын гулсуур, агаарын дугуй, мотоциклын шоу үзүүлбэрийг сонирхох боломжтой гэнэ. Энэ газарт жуулчны баазыг орчин үеийн стандартаар тохижуулах гэнэ. Мөн 10 хийлдэг гэр, хавцлын дээрээс буудаг усан гулгуур, хавцлыг дээрээс нь харах болон зураг авахуулах зориулалттай 215 м2 бүхий шилэн тавцан, голын хавцлыг холбосон тороосон замтай дугуй, өндгөн хэлбэртэй дэлгүүр, 250 авто машины зогсоол, голын баруун эрэг дээр 500 авто машины зогсоол, хүүхдийн хийлдэг тоглоом, үзвэрийн тайз, задгай кино теар, жуулчдыг голын дагуу аялуулах зорилготой усан завь зэргийг төлөвлөжээ.