АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 24400 МОД, БУТ ТАРЬЖЭЭ

11164814_822350861178774_9017722972197244683_nАрхангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтээр мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж аймгийн хэмжээнд 13 сумын 139 ААНБ-ын 1550 гаруй иргэн 24400 орчим мод тарьсан байна. Тарьсан модны 22300 орчим нь чацаргана, үхрийн нүд, шар хуайс, монос, голт бор, гүйлс зэрэг 13 нэр төрлийн жимсний мод болон бут сөөг тарилаа. Эрдэнэбулган сумын хэмжээнд 70 гаруй ААНБ – ууд 28 саад, хашлага бүхий 14000 орчим м2 талбайд шар хуайс, голт бор, хайлаас гэх мэтчилэн 4788 ширхэг мод, бут, сөөгийг тарьсан байна. Аймгийн төв Цэцэрлэг хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жилийн мод тарилтыг ихэнхдээ авто замын хажуугийн жижиг саадууд, том талбайтай Барилгачдын болон Минжүүр баатрын талбайнуудад тариалсан байна. Эрдэнэбулган сумын хэмжээнд тарисан мод, бутыг услах арчлах ажлыг хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй 30 иргэнийг цалинжуулан зуны 3 сарын турш гэрээгээр ажиллуулна. Харин цалин болоод бусад холбогдох зардлын байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлын сангаас гаргана.