АРХАНГАЙ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫН АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛСАН МЭРГЭШҮҮЛЭХ УР ЧАДВАРЫН ПРАКТИК СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

11164814_822350861178774_9017722972197244683_nМонгол Улсын аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр, аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөр, аймгийн Засаг даргатай байгуулсан байгууллагын даргын бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах, Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Зочлох үйлчилгээний ажил үйлчилгээний менежмент, аймгийн аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, зочлох үйлчилгээний ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гадаад дотоодын аялагч, жуулчид, үйлчлүүлэгчдийн тав тух, эрүүл аюулгүй байдлыг хангах, тэдний сэтгэл ханамжийг дээдлэх, байгууллагын бизнес эрхлэлтийг дэмжихэд зорилгоор “Архангай аймгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудын ажлын байран дахь мэргэшүүлэх ур чадварын практик сургалт” – ыг аймгийн ЗДТГ, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, “Эртний нүүдэлчдийн өлгий” аймгийн аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуультай хамтран батлагдсан хөтөлбөрийн дагуу 06 дугаар сарын 19 – өөс 25 – ны өдрүүдэд Тариат, Ихтамир, Эрдэнэбулган, Өгийнуур сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 13 жуулчны бааз, 5 зочид буудал, дэн буудал, 19 эко гэрийн нийт 74 оролцогчийг хамруулан зохион байгууллаа. Сургалтанд оролцогчид аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн онцлог, тавигдах шаардлага, ур чадвар, зочлох үйлчилгээний англи хэл, зоогийн газар, гэр болон өрөөний үйлчилгээний техник, ширээ засалтын арга зүй, зочин хүлээн авах технологи, үдэх үйлчилгээ, угаалга индүүдлэгний техник, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар практик сургалтыг Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулийн захирал О.Отгонбаяр, Нина, Тэмүүлэн нар орсоноос гадна аймгийн аялал жуулчлалын чиг хандлага, баримталж буй бодлогын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Батцэцэг, Жуулчны бааз, гэр буудал, хоолны газарт зайлшгүй баримтлах стандарт, анхаарах зүйлсийн талаар Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч С.Баттөмөр нар мэдээлэл хүргэж, оролцогчдод 20 цагийн багц хичээлийг хүргэлээ. Сургалтын төгсгөлд оролцогчдод мэргэжлийн сургалтанд хамрагдсаныг батлах Сертификатыг зохион байгуулагч байгууллагын тамгаар баталгаажуулан гардууллаа.