АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН ДАРГА НАРТ АЛБАН ДААЛГАВАР ХҮРГҮҮЛЛЭЭ.

20375867_811658815655981_4716403928269401948_nАймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хуш модны самрыг болц гүйцэхээс өмнө хууль бусаар түүж бэлтгэх, худалдах, худалдан авахаас урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал жуулчлал ихэссэнтэй холбогдуулан төвлөрсөн хог хаягдлыг татан зайлуулах ажлуудыг хэрэгжүүлж ажиллахыг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт үүрэг болгож албан даалгавар хүргүүллээ. Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа ахлан нийт арван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Албан даалгаварт тусгагдсан ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, БОАЖГ, МХГ, ОБГ, Цагдаагийн газар, Орхон Чулуут голын сав газрын захиргаатай хамтарч самартай 7 сумын ИТХ-ын дарга, Засаг дараг, ЗДТГ-ын дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, Ойн нөхөрлөлийн гишүүдэд Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, самар байгалийн дагалт баялгийг зохистой ашиглахад хэрхэн анхаарах, Усны аюулгүй байдал, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх талаар мэдээлэл өгөх, Самрын эргүүлийг хэрхэн хийх талаар хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Ойн тухай хууль, Ойн дагалт баялагийг хамгаалах, зохистой ашиглах журмын эмхтгэл, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ой хээрийн түйтрээс урьдчилан сэргийлэх гарын авлага тараах материал бэлтгэн сумдад тараалаа. Аймгийн Засаг даргын Байгаль орчны талаар авах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх албан даалгаврын хүрээнд иргэдээс мэдээлэл авах нээлттэй утас ажиллуулах, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах зэрэг ажлуудын төлөвлөжээ.