A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Видео мэдээ / Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье!

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье!

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье!
Монгол Улсын Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн 03 дугаар сарын 20 – оос 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааг ой, хээрийн түймрийн аюултай үе гэж хэлдэг. Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ой, хээрийн түймрэээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” хамтарсан тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Ой, хээрийг түймрээс хамгаалах үндэсний зөвлөлийн даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай зөвлөмж”, аймгийн Засаг даргын 2019 оны 01 дугаар “Албан даалгавар”-ыг сумдын Засаг дарга нарт хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлийг өгөөд байна. Аймгийн хэмжээнд ажиллаж буй байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын холбогдох албан тушаалтанууд ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий нутаг дэсгэрт түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг иргэд, малчдын бүлэг болон сайн дурын идэвхтэн байгаль хамгаалагчид, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран эрчимтэй, шуурхай зохион байгуулж ажиллах юм. Тухайн бүс нутгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас ой, хээрийн түймрийн аюулын зэрэг гурав болон түүнээс болсон тохиолдолд сумын Засаг даргын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.18 дахь заалтын дагуу /тухайн бүс нутгийг хэсэгчлэн буюу бүхэлд нь/ ойгоос аливаа баялаг түүж бэлтгэх, ойд ан агнах, барих, аялах зугаалах, байгалийн жамаар унасан бугын ясан эврийг түүх үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргах эрхтэй. Ус, цаг уурын орчны шинжилгээний байгууллагаас тогтоосон түймрийн аюулын зэрэглэл гурваас доош байх тохиолдолд иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ойгоос мод бэлтгэх, дагалт баялаг ашиглахдаа Ойн тухай хуулийн 21, 22 дугаар зүйлийн заалтуудыг чанд мөрдөж байгаль хамгаалагчийн хяналт, зааварчилгааны дагуу явуулна. Онцгой шаардлагатай тохиолдолд хариуцлагын баталгааг гаргуулж ажиллах нь зүйтэй.
Иргэн Та ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд дараах 5 зарчмыг баримтлахад л эх орны маань багахан хэсэг болсон ой мод, газрын хэвлий, таны орон байр, өмч хөрөнгө тань хамгаалагдах болно.
1. Тамхи, шүдэнзний гал дутуу унтрааж хөрсний хучаасан дээр ил задгай хаяхгүй байх,
2. Ил задгай гал түлээд хараа хяналтгүй орхихгүй байх,
3. Үнс нурмыг зориулалтын бус тагтай саванд хийх,
4. Оч баригчгүй трактор, машинаар өвс ургамал хуурайшсан үед ажил үүрэг гүйцэтгэхгүй байх,
5. Ойд ан гөрөө хийхдээ галт сум ашиглахыг хориглох,
Та ой, хээрийн түймрийн тухай мэдээ авсан, илрүүлсэн тохиолдолд өөрийн хүч, хэрэгслээр түймэр унтраах арга хэмжээ авч сум, багийн Засаг дарга, холбогдох байгууллагын 7033101, 98998377, 70333435 дугаарын утсанд мэдэгдэж түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах ажиллагаанд иргэнийхээ үүргийн дагуу оролцоорой.

Санал болгох

“Булган уулын түмэн зулын баяр”, “Тамирын жавар-2020” мөсний баярын арга хэмжээ 1-р сарын 25-ны өдөр …