A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Аялал жуулчлал / “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨЛӨӨ” АЯН ЭХЭЛЛЭЭ

“ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨЛӨӨ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Монгол улс нь жил бүрийн дөрөвдүгээр сард  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” –ыг зохион байгуулдаг. Энэ онд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээг улс орон даяар 8 дахь жилдээ зохион байгуулж байна.Үүнтэй холбоотойгоор БОАЖЯ, Аялал жуулчлалын ур чадварын төв хамран “Эрүүл, аюулгүй аялал жуулчлалын төлөө”  нэг сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

“Эрүүл, аюулгүй аялал жуулчлалын төлөө” уриан дор анх удаа зохион байгуулж буй уг аян нь ялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлийг урьдчилан тооцоолж, түүний хор хохирлыг бууруулах, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н удирдлага менежментийн тогтолцоо, арга механизм, түүнийг ягштал биелүүлэх ухамсар дадал, зан төлөвийг салбарын аж ахуйн нэгжүүддээ хэвшүүлэх, сурталчлан таниулах, олон нийтийн хүртээл болгох зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм.

 Сарын аяны хүрээнд

-Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж байгууллагын “Ажил олгогч эздийн сургалт”-ыг зохион байгуулах,

-Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж байгууллагын “ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалт” -ыг зохион байгуулах,

-Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах,

– Аюул эрсдэлийг илрүүлэх кампанит ажил зохион байгуулах,

-“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001:2012” стандартыг аялал жуулчлалын салбарын байгууллагуудад сурталчлан таниулах

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо-шаардлага, хэрэглэх заавар ISO 45001:2018 стандартыг сурталчлан таниулах

ажлыг зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.

Салбарын хэмжээнд зохион байгуулагдаж буй уг аянд аялал жуулчлалын тур оператор, агент компаниуд, тээврийн байгууллагууд болон үйлчилгээний байгууллагууд /зочид буудал,жуулчны бааз, зоогийн газар, музей, галерей, театр/ нэгдэн оролцож байна.

Санал болгох

“ХАМТДАА ЭХЛҮҮЛЬЕ” БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ УРАЛДААН ЗАРЛАЛАА.

Ногоон паспорт аяны хүрээнд байгаль орчны чиглэлээр сурч буй #оюутан залуусаар дамжуулан олон нийтэд байгаль орчны мэдлэг …