A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / 62 БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХТЭЙ БОЛЛОО

62 БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХТЭЙ БОЛЛОО

Аймаг, Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  улсын байцаагчийн эрхээ авсан 62 байгаль хамгаалагч чадавхижуулах сургалтад хамрагдаж байна. Монгол Улсын хэмжээнд байгаль хамгаалагч, улсын байцаагчийн эрхийг 20 жилийн дараа буюу энэ оноос эхлэн орон тооны бус байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгож эхэлсэн бөгөөд сургалтад хамрагдаж буй байгаль хамгаалагчид  нь улсын байцаагчийн эрх, үнэмлэхээ аваад байгаа юм.

БОАЖЯ, МХЕГ, Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт ТББ-аас зохион байгуулж буй байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалтыг БОАЖЯ-ны ТЗУГ-ын дарга М.Баярмагнай нээж үг хэллээ.

М.Баярмагнай: Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн эрхтэй болсон 62  байцаагч чадавхижуулах сургалтад хамрагдаж

Тэрбээр Монгол орны нөөц баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, зөрчил дутагдлыг илрүүлж таслан зогсоох, хууль журмыг чанд сахиж биелүүлэхэд хяналт тавих зэрэг өргөн цар хүрээтэй ажлын тэргүүн шугамд ажилладаг хүмүүс бол Байгаль хамгаалагчид юм.

Монгол Улсын хэмжээнд нийт 692 байгаль хамгаалагч ажиллах ёстой боловч одоогоор  Аймаг, Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 514 байгаль хамгаалагч ажиллаж байна.

Өнөөдрийн байгаль хамгаалагч нар нь Төрийн албаны тухай хуулийн дагуу ТЗ – 2 ангилалд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, “байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах  шаардлагад нийцсэн, “ “Байгаль орчныг хамгаалах тухай “ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу  хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчинд учирч болзошгүй аюулаас сэргийлэх, байгаль хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлж ургамал, ан амьтан, байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах, хяналт шалгалтыг иргэдийн оролцоотой зохион байгуулах зэрэг үүргийг гүйцэтгэж буй юм.

Сүүлийн 20 жилийн турш аймаг  орон нутгийн удирдлагууд, байгаль орчны хяналт муу, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн гол шалтгаан нь байгаль хамгаалагчид улсын байцаагчийн эрхгүй байгаа явдал юм гэж дүгнэж ирсэн. Тэгвэл өнөөдөр энд мэргэжил боловсрол, олон жил ажилласан туршлагаараа ялгарч, орон тооны бус Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн эрхтэй болсон 62  байцаагч чадавхижуулах сургалтад хамрагдаж байгаа гэдгийг онцоллоо.

Эдгээр байгаль хамгаалагч, улсын байцаагч нар  Байгаль орчны хяналтын Улсын байцаагч гэж хэн бэ, тэд ямар хууль дүрэм журмыг баримталж ажиллах ёстой вэ?  ажиллах хууль эрхзүйн орчин нөхцөл ямар байгаа, цаашлаад  анхаарах ёстой асуудлын талаар холбогдох мэргэжлийн  байгууллагуудын төлөөллөөс мэдээлэл авлаа.

Одоо улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлээд хяналт, шалгалтаа хийгээд явах эрхтэй боллоо

Б.Мөнхцэцэг: Ховд аймгийн Алтай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч

Байгаль хамгаалагч бидэнд тулгамдсан асуудал их байдаг. Жишээлбэл хяналт шалгалтаар явахад автомашин байхгүй, цаашлаад асуудал гарлаа гэхэд баримтжуулах техник хэрэгсэлгүй гээд олон зүйл бий. Гэвч бид тэр бүр асуудал ярихаас илүүтэй байгаль орчин, ан амьтан, ургамал ногоогоо хамгаалж цаг наргүй ажилладаг. Байгаль хамгаалагчид асуудал тулгарахад хүч мөхөстдөг нэг зүйл бол эдгээрээс гадна хяналт шалгалт явуулах эрхгүй, хүч мөхөстдөг байсан явдал. Энэ асуудлыг шийдэж олон жил сум, орон нутагтаа байгаль хамгаалагчаар ажилласан шаардлага хангасан хүмүүст улсын байцаагчийн эрх олгож буйд маш талархалтай байна. Учир нь бид одоо хариуцсан газар нутагт маань байгаль орчны эсрэг ямар нэг асуудал гарлаа гэхэд улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлээд хяналт шалгалт хийх, цаашлаад хариуцлага тооцох хүртэл боломжтой болж байна. Энэ бол эх орноо, байгаль дэлхийгээ хайрлахад хяналт тавих том боломж юм.

 Байгаль хамгаалагчаар 21 жил ажиллаад улсын байцаагчийн эрхээ авлаа

Ч.Төмөрбаатар: Сэлэнгэ аймгийн Сант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч

Миний хувьд байгаль хамгаалагчаар тасралтгүй 21 жил ажиллаж байна. Манай аймгийн хэмжээнд байгаль орчны улсын байцаагчийн эрхийг таван хүнд  олгосны нэг нь би. Улсын байцаагчийн эрхээ авч сургалтад хамрагдаж байна. Бидэнд хяналт шалгалтаар явахад, хэрэг зөрчил илэрсэн үед хууль эрхзүйн хүрээнд болон, үүрэг чиглэлийнхээ дагуу тулгардаг асуудал бишгүй байдаг. Энэ чадавхижуулах сургалтаас анхаарах ёстой асуудал, өргөдөл гомдол гаргах, хяналт шалгалт хийх, үүрэг чиглэл өгөх, анхааруулга зөвлөмж гаргах, шинэ хууль дүрэм журам гээд олон асуудлын хүрээнд мэдээлэл авч байна. Орон нутгийн хэмжээнд сум бүрт байгаль орчны хяналтын улсын байцаагч ажиллаж байгаа ч цаашид хүний нөөцийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл бололцоог хангах тал дээр анхаарах шаардлагатай. Бид өнөөдөр улсын байцаагчийн эрхээ авч буй нь ажиллах нөхцөл бололцоо бас нэг шатаар ахиж байгаа явдал юм. Хяналт шалгалтаар явж байхад улсын байцаагчийн эрхгүй хэрнээ шаардлага тавилаа зэрэг гар мухардсан асуудал их гардаг. Үүнийг шийдвэрлэж байгаад баяртай байна. Манай сумын хувьд надтай нийлээд одоо байгаль орчны хяналтын хоёр улсын байцаагчтай болж байна. Үүнийг дагаад сум орон нутагт гарч буй байгаль орчин, хүрээлэн буй орчны  хэрэг, зөрчлийн гаралт буурна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү сургалтад хамрагдсанаар байгаль хамгаалал, байгаль орчны хяналтын ажил хоёрыг уялдуулж ажиллаж тодорхой шийдвэр гаргахад суралцах буюу улсын байцаагчийн хариуцлагатай үүргийг биелүүлэх тодорхой мэдлэг мэдээлэлтэй болж байна гэдгийг сургалтад хамрагаж буй байгаль хамгаалагч, улсын байцаагчид хэлж байсан юм.

Санал болгох

“ХАМТДАА ЭХЛҮҮЛЬЕ” БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ УРАЛДААН ЗАРЛАЛАА.

Ногоон паспорт аяны хүрээнд байгаль орчны чиглэлээр сурч буй #оюутан залуусаар дамжуулан олон нийтэд байгаль орчны мэдлэг …