A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Аялал жуулчлал / АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” – ЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” – ЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Архангай  аймгийн Аялал жуулчлалын дэд хөтөлбөр, Архангай аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2016-2026 бодлогын баримт бичиг, Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөр, Архангай аймгийг “Нүүдлийн соёлын олон улсын төв” болгон хөгжүүлэх 2019 – 2030 дунд хугацааны баримт бичиг, “Орхоны хөндийн бүс нутгийн аялал жуулчлалын стратеги – 2020” – ийг удирдлага болгон төрөөс аялал жуулчлалын чиглэлээр баримталж буй бодлого, төлөвлөлт, хууль эрхзүй, стандарт шаардлагууд болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, гар урлал, рашаан сувилал, малчдын нөхөрлөлийн төлөөлөл 111 хүн оролцлоо. Урилгаар Мэргэжлийн холбоодын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Төр, хувийн хэвшлийн түншлэл”, Улаанбаатарын их сургуулийн Түүх археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар “Архангай аймагт түүх археологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мөн холбогдох байгууллагууд мэдээлэл хүргэж, аялал жуулчлалын зориулалттай байр сууцны стандарт, дүрэм журмын хэрэгжилт, 2019 онд шийдвэрлэх асуудал болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, хорио цээрийн үед авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг  өрнүүлж санал солилцлоо.

Уулзалт хэлэлцүүлгээр аймаг, сумдын наадмын товыг тогтсон хугацаанд болгох, Архангай аймгийг “Нүүдлийн соёлын олон улсын төв” болгон хөгжүүлэх 2019 – 2030 дунд хугацааны баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу түүх соёлын тайлбарлагч 219 ажилтан бэлтгэх, бүх сумдад нүүдэлчдийн соёлын наадмыг зохион байгуулах ажлыг судалж тус онд эхлүүлэх, эко гэр ажиллуулагч иргэдийг Гэр буудлын стандартаар ажиллуулах, төсөл хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ хүргүүлэх, малын гоц халдварт өвчин аялал жуулчлалын улиралд гарсан тохиолдолд хорио цээрийн асуудлыг бүс нутгийн онцлогт тохируулж шийдвэрлэж байхаар аймгийн Гамшгийн төлөвлөгөөнд оруулах, аялал жуулчлал эрхлэгчид байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй ажиллах, сум орон нутаг болон Байгаль орчин, аялал жуулчлалын газартай Экологийн хариуцлагын гэрээ байгуулан ажиллах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Дашцэрэнтэй тус нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, төр болон ТББ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

 

 

Санал болгох

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтран хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, …