A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Uncategorized / ”ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАСАН ЭКО ЖОРЛОНГИЙН ШИЙДЛҮҮД” СУРГАЛТ БОЛЛОО

”ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАСАН ЭКО ЖОРЛОНГИЙН ШИЙДЛҮҮД” СУРГАЛТ БОЛЛОО

Архангай аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2016-2026 бодлогын баримт бичиг, Аялал жуулчлалын дэд хөтөлбөр, Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийг удирдлага болгон энгийн нүхэн жорлонг халах, улмаар байгаль ээлтэй эдийн засагт өгөөжтэй эко болон био 00 ашиглаж, дотоод гадаадын жуулчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн 00 – оор үйлчлэх, орчны бохирдлыг бууруулахад Өгийнуур болон Цэнхэр сумын нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэдэд зөвлөн туслах зорилго бүхий сургалтыг танхим болон дадлага хэлбэрээр Өгийнуур болон Цэнхэр сумдын Засаг даргын тамгын газар, Орхон Чулуут голын сав газрын захиргаатай хамтран зохион байгууллаа.

 

Өгийнуур болон Цэнхэр сумын нутаг дэвсгэрт Эко гэр буудлын үйлчилгээ явуулдаг айл өрхүүд болон жуулчны баазуудын удирдлагуудад ШУТИС-ийн багш доктор, профессор, Ус судлалын хүрээлэнгийн захирал Д.Басандорж  “ЭКО БОЛОН БИО ЖОРЛОНГИЙН ТУРШИЛТ, СУДАЛГАА, ҮР ДҮН”  сэдвээр лекц уншиж, дадлага ажлыг хийж гүйцэтгэлээ.

Сургалтанд суусан иргэдийн хувьд байгаль орчиндоо ээлтэй, хөрсний бохирдлоос сэргийлсэн, бусаддаа үлгэр дуурайл болохуйц, соёлтой үйлгээг эрхэмлэсэн Эко болон хуурай жорлонгийн тухай олон шийдлүүд, үнийн сонголт,  өөрсдийн орчинд тохирсон шүршүүр, цэвэрлэх байгууламжийн талаар мэдээлэлтэй болж, өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр боллоо.

Санал болгох

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.5 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2016 – 2020 оны …