A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Uncategorized / “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нээлт болов

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нээлт болов

БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилтээр “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн зорилго нь бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар Соён, Хангайн уулс, өмнийн Говийн эко системийн үйлчилгээг сайжруулан тогтвортой амьжиргааг дэмжих биологийн олон янз байдлыг хамгаалах, мэдлэг мэдээлэл солилцох, түгээх, хяналт шинжилгээ, жендерийн асуудлыг бүх түвшинд авч үзэх, тогтолцоог хангах хүрээнд арга хэмжээ зохион байгуулах юм. Уг төсөл нь 4 аймгийн 13 суманд хэрэгжих ба Архангай аймгаас Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэмандал сумд орж байгаа юм. Төсөл 2019-2025 оны хооронд хэрэгжинэ.

Төсөл 2019-2025 оны хооронд 7 жилийн хугацаанд “Бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар Саян, Хангайн уулс, өмнийн говийн эко системийн үйлчилгээг сайжруулах, тогтвортой амьжиргааг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалах” гэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Санал болгох

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.5 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2016 – 2020 оны …