A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Аялал жуулчлал / АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтран хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Баянхонгор зэрэг аймгуудад “Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Архангай аймагт “Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын төрөлжсөн сургалтыг зочлох үйлчилгээний мэргэжил тус бүрээс буюу Зочид буудал, зоогийн газар, жуулчны баазуудын ажилтнууд , хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийг хамруулан 4 өдрийн турш зохион байгуулах юм. Сургалт Эрдэнэбулган сумын “Гурван тамир” дээд сургуулийн танхимд нээлтээ хийж аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан оролцлоо. Сургалтад хамрагдаж байгаа иргэд Зочин хүлээн авагч, Өрөө, гэрийн үйлчлэгч, Хаалгач, ачаа зөөгч, Зоогийн газрын зөөгч, Бартендер, Бариста, Тогооч, Аяллын хөтөч, Аяллын жолооч, Удирдах ажилтан , менежер зэрэг төрлөөр суралцах юм.

Image may contain: 8 people, selfie

Image may contain: 4 people, people standing

Image may contain: 13 people, people sitting

Image may contain: 3 people, people standing

Санал болгох

“ӨГИЙ НУУРЫН ЗАГАСНЫ ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, АГНУУРЫН НӨЛӨӨ” ТАНИН МЭДЭХҮЙН ӨДӨРЛӨГ БОЛНО.

Спорт загас сонирхогчид, эко клубын сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, загасны зүйлийн бүрдэл, хамгаалал түүнд үзүүлэх …