A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Uncategorized / Засгийн газрын ивээл дор зохион байгуулж буй #Хайртай аян #АЯЛАН_ТУХЛАХ_АРЫН_САЙХАН_ХАНГАЙД #8_сарын_4:

Засгийн газрын ивээл дор зохион байгуулж буй #Хайртай аян #АЯЛАН_ТУХЛАХ_АРЫН_САЙХАН_ХАНГАЙД #8_сарын_4:

Хөвгүүдийн тархинд эх орон, гэр бүлээ хайрлах, эр хүн байх ухаан суулгах, түүх, уламжлал, эх орноо хамгаалах сэтгэлийг төрүүлж, омогшуулах, эерэг уур амьсгал төрүүлэх зорилгоор “Урмаар тэтгэе” уулзалтыг 16-18, 16-22 насны малчин, цэрэг цагдаагийн залуучуудыг оролцуулан зохион байгуулж, телевизийн нэвтрүүлэг, контент бэлтгэнэ.


Мөн онцгой төрсөн ухаантай, хэрсүү хүүхдээр дамжуулан иргэдэд соён гэгээрүүлэх давалгаа бий болгох зорилгоор “Оюунлаг, хэрсүү хүүхдүүд” 10-12 насны хүүхдийн уулзалтыг, бусдад үлгэр дууриал болох эгэл хүний амьдрал бахархлыг гарган харуулах зорилгоор “Бахархалт эр хүн” нэвтрүүлгийг тус тус зохион байгуулна. 


Түүхийн болон байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчилж, дотоодын аяллыг дэмжиж, эх орноороо бахархах сэтгэлийг төрүүлэх зорилгоор “Миний сайхан эх орон” нэвтрүүлгийг Архангай аймгаас бэлтгэх юм.
#8_сарын5:
“Эх орны хийморь” Хурд хамтлагийн тоглолт 2019.08.05-ны 21.00 цагт Г.Дэмид жанжны талбайд болно.
Архангайчууд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Санал болгох

“ӨГИЙ НУУРЫН ЗАГАСНЫ ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, АГНУУРЫН НӨЛӨӨ” ТАНИН МЭДЭХҮЙН ӨДӨРЛӨГ БОЛНО.

Спорт загас сонирхогчид, эко клубын сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, загасны зүйлийн бүрдэл, хамгаалал түүнд үзүүлэх …