A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / "Хандлагаа өөрчлөе" зөвлөгөө / ЭКО ЭРГҮҮЛ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЭКО ЭРГҮҮЛ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

122 тарваганы махыг Зооноз өвчин, судлалын төвд шилжүүлэн устгажээ
Аймгийн МХГ, БОАЖГ, Цагдаагийн газрууд хамтран ой, ан байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамж гаргаж, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Эко“ эргүүл хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтын явцад Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн иргэн Б нь зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэгдсэн 99 ширхэг тарваганы махыг тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, нийт 36 сая 420,0 төгрөгийн шийтгэл ногдуулжээ. Харин 99 ширхэг тарваганы махыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд шилжүүлэн, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, зөрчлийн холбогдогч, хөндлөнгийн гэрч нарын хяналтан дор устгасан байна.


Мөн аймгийн Цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн Хангай сумын иргэн Э нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 23 ширхэг тарваганы махыг тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, нийт 8 сая 570,0 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Тээвэрлэж явсан 23 ширхэг тарваганы махыг аймгийн Зооноз өвчин, судлалын төвд шилжүүлэн аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, зөрчлийн холбогдогч, хөндлөнгийн гэрч нарын хяналтан дор устгалыг хийлгүүлжээ.
“Эко“ эргүүл хяналт шалгалтын явцад зөвшөөрөлгүй мод бэлтгэж байсан 5 зөрчлийг илрүүлэн, харьяалалын дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа ажээ.

Санал болгох

Засгийн газрын ивээл дор зохион байгуулж буй #Хайртай аян #АЯЛАН_ТУХЛАХ_АРЫН_САЙХАН_ХАНГАЙД #8_сарын_4:

Хөвгүүдийн тархинд эх орон, гэр бүлээ хайрлах, эр хүн байх ухаан суулгах, түүх, уламжлал, эх …