A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / "Хандлагаа өөрчлөе" зөвлөгөө / “МИНИЙ НУТАГ – МИНИЙ БАХАРХАЛ” ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЭКО ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ БОЛЛОО.

“МИНИЙ НУТАГ – МИНИЙ БАХАРХАЛ” ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЭКО ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ БОЛЛОО.

Архангай аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй өсвөр үеийнхний экологи болон түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, өөрийн төрж өссөн нутгийнхаа сайхнаар бахархах, түүгээр дамжуулан эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх зорилго бүхий “Миний нутаг – Миний бахархал” сэдэвт өсвөр үеийнхний эко танин мэдэхүйн аяллыг Цэцэрлэг хот – Өгийнуур – Хөшөө цайдам – Хархорин – Хотонт /Хар балгас/ – Цэцэрлэг хот гэсэн маршрутаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэдээллийн төвтэй хамтран 10 дугаар сарын 19 – ний өдөр зохион байгууллаа.


Уг аялалд олон улсын эко шошго “Ногоон туг” – ийг 2 дахь удаагаа аваад буй Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын III сургуулийн эко клубын 35 сурагч хамрагдлаа.
Аяллын туршид Архангай аймгийн талаарх түүх соёл, байгаль орчны чиглэлийн мэдээллийг хүргэж, Хөшөө Цайдамын музей, Хархорин музейг үзэж сонирхон, аяллын туршид олсон мэдлэгээр танин мэдэхүйн асуултууд болон “АХА” тэмцээнийг зохион байгуулж, нийт 5 сурагчийг шагнаж урамшууллаа. Мөн аялалд оролцсон нийт сурагчдад дурсгалын зүйл, дурсамжийг хадгалууллаа.
Аяллыг аймгийн “АВ” телевиз сурвалжлан, цувралаар нэвтрүүлэг болгон гаргахаар бэлдээд байна.

Санал болгох

Архангай аймгийн хэмжээнд 9 сарын 01 нээс 9 сарын 30 ны хооронд Хоггүй Архангай уриатайгаар …