A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Тусгай зөвшөөрөл / Ус ашиглуулах дүгнэлт гаргахад бүрдүүлэх бичиг баримт

Ус ашиглуулах дүгнэлт гаргахад бүрдүүлэх бичиг баримт

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ус ашиглах хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана:  

Бүрдүүлэх материал
1 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дүгнэлт гаргуулах хүсэлт бүхий албан бичиг
2 Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хавсралт/
3 Ашиглах усны эх үүсвэрийн байршлын зураг
4 Ус, рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглаж болох усны боломжит нөөцийн талаарх дүгнэлт, БОАЖЯ
5 Худгийн паспортын хуулбар
6 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлт
7 Кадастрын хэлтэст албан бичгээр хандан доорх лавлагааг авна. – Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн /уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдэд хамаарна/ – Усны аль сав газарт хамаарах
8 Үйлдвэрлэлийн хүчин чадал, үндсэн үйл ажиллагааны техник, эдийн засгийн үзүүлэлт
9 Уулын ажлын буюу тухайн жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө /баталгаажуулсан/
10 Барилга байгууламжийн /уулын баяжуулах үйлдвэр байгаа бол/ ерөнхий төлөвлөгөө, байршил зүйн зураг
11 Урд оны ус ашиглалтын тайлан
12 Холбоо барих хүний нэр, утасны дугаар

            Хугацаа: Дүгнэлтийг бүрэн материал хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор гаргана.

Ус ашиглалтын тайланг ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах загвараар бэлтгэнэ.

Ус ашиглалтын тайлангийн агуулга:

– Урд оны үйл ажиллагааны товч тайлан

– Усны эх үүсвэрийн талаар

– Тухайн онд ашигласан усны хэмжээ

– Усны горимын ажиглалтын талаар

– Усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн талаар

– Хаягдал /бохир/ усны талаар

– Ус эргүүлэн ашиглах, ус хэмнэх технологийн талаар

– Ус ашиглах гэрээний биелэлт /гэрээ дүгнэсэн тэмдэглэл, усны нөөцийн төлбөр төлсөн баримтын хуулбар/

                                                                   АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН,                                                               

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Утас: 70333223, 98998377