Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ан амьтанд биотехникийн арга хэмжээ авах, тандалт судалгаа хийх ажлыг энэ сарын 11-ний өдөр Хашаат сумын Номгон багийн Номгон ууланд зохион байгууллаа.
Энэ ажлыг халиун буга, бор гөрөөс, аргаль хонь зэрэг ан амьтдаа хамгаалах, өвс тэжээлийн хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор биотехникийн арга хэмжээг авч 1 тн өвс, 300 кг хужир мараа тавьж өглөө.

